ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үхрийн цул мах кг нь 10.800 төгрөгийн үнэтэй байна

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2018-12-18

Монголчууд намрын сүүл сар, өвлийн эхэн сард идшээ бэлтгэдэг заншилтай. Хөдөө, хот суурин газрынхан идэш бэлтгэдэг үе нь одоо тохиож байгаа. Энэ үед орон нутгаас мах их хэмжээгээр орж ирж үнэ хямдарч, хотынхон хэдэн сарынхаа хүнсийг бэлтгэж, цагаан сараар хэрэглэх, үхрийн өвчүү, буузны махаа базааж авдаг байлаа. Харин хаврын цагт мах ховордож үнэ өсдөг нь хууль мэт байсан.

Гэтэл өнөө жилийн хувьд эсрэгээрээ байна. Мах бэлтгэлийн үе буюу идэшний цагаар нийслэлд махны үнэ тэнгэрт хадаж “магнаг” болжээ. Хэдэн жилийн өмнө манай Өвөр монгол найз “Монгол 50 сая малтай байж, махны үнэ нь сар бүр нэмэгдэх юм. Ямар сонин юм. Уг нь мал өсвөл махных нь үнэ буурмаар юм” гэж хэлж байсан нь санаанд буув. Өнөөдрийн байдлаар манай улс цаасан дэээр 80 сая малтай гэсэн тоо бий. Харин амьдрал дээр яг хэдэн сая малтайг нь хэн ч мэдэхгүй.

Үнэхээр л 80 сая малтай юм бол монголчууд өвлийн идшээ бэлтгэх цагаар махны үнэ ядаж буумаар юм. Гэтэл улам өсөж буй нь мөн л хятадуудтай холбоотой гэх. Эмээлт дахь мах бэлтгэлийн газруудыг хятадууд түрээслэн авч хэдэн жил адуу, ямааны махыг их хэмжээгээр авдаг байлаа. Гэтэл өнөө жилээс “Хар хорин”,“Хүчит шонхор” зэрэг хүнсний захын махны бөөний худалдааг тэд хянадаг болжээ. Дээрх захуудад өглөө эрт буюу үүрийн таван жингээр хөдөө орон нутгаас мал бүхий иргэд малын мах авчирч борлуулдаг.

Үүнийг нь тус захуудын махны ченжүүд худалдан авч хэдэн төгрөг нэмж иргэдэд борлуулдаг бизнес манай орны нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс хойш явж ирсэн. Өөрөөр хэлбэл, махны үнийг эрэлт нийлүүлэлтээсээ шалтгаалж, монголчууд өөрсдөө тогтоодог байсан юм. Харин өнөө жилээс хятад иргэд нийслэлд борлуулагдаж байгаа махны үнийг барьж эхэллээ.

Дээрх захууд дээр хятадууд өглөө эрт ирээд мөнгөөр “зодож” адуу, ямааны мах болон үхрийн гуя зэрэг булчинлаг мах их хэмжээгээр авч байгаа нь ийнхүү “Хар хорин”,“Хүчит шонхор” захуудад махны үнэ өсөх шалтгаан болж байна гэж махны ченжүүд тайлбарлаж байсан юм. Эдгээр захуудын махны үнэ нэмэгдэнэ гэдэг нийслэлд худалдаалагдаж буй жижиглэнгийн махны үнэ бүгд өснө гэсэн үг. “Хүчит шонхор” захад нэг кг үхрийн цул мах 10800 төгрөг байгаа нь АНУ-аас ч үнэтэй байна гэж хилийн дээс алхаж үзсэн хүмүүс шогшир ч байх.

Тэгэхээр хамгийн өндөр өртөгтэйд тооцогддог далай чанад дахь орноос ч үнэтэй мах хэрэглэж, 80 сая малын зуданд нэрвэгдчих вий хэмээн төв суурин газрынхан нь талхны хэдэн төгрөгөө хасаж хандив өгч сууна. “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэг шиг хот, суурин газрынхан малчиддаа тусалсаны хариуд бараг л сар бүр өсөх үнэтэй махаар зоог барьж суугаа. Өнөө жил та хэдэн төгрөгөөр өвлийн идэшээ бэлтгэхээ хүснэгтээс харж тооцоорой. 

Захын нэр

Үхрийн. мах

Хонины мах

Ямааны мах

Адууны мах

Хүчит шонхор

Ястай 8000

Цул 8500

Гуяны цул 10800

Ястай 6500

Цул 7500

 

Ястай 5500

Цул 6000

Ястай 6500

Цул 7500

Хархорин

Ястай 8500

Цул 8500-9000

Гуяны цул 10800

Ястай 6000

Цул 7000

Ястай 6500

Цул 7500

Ястай 6500

Цул 7500

Захуудад ямааны мах ховор, бараг л олдохгүй шахам байна. Харин нэг килограмм махны бөөний үнэ нь 1000-1500 төгрөгөөр хямд байв. Үхрийн өвчүүг том жижиг, тарган туранхайгаас нь хамаараад нэг килограммыг нь  8500-9000 төгрөгөөр зарж байгаа аж. “Хүчит шонхор” захын менежер “Улс орон даяар мал тооллого явагдаж байгаа болохоор хөдөөнөөс мах орж ирэх нь багасч махны үнэ нэмэгдэж байна. Хэд хоногоос махны нийлүүлэлт нэмэгдэж, махны үнэ бага зэрэг буурах болов уу гэж бодож байна” гэв. Харин “Цагаан сар дөхөж байхад одоо махны үнэ буухгүй. Улам өснө” гэж олон махны ченжүүд ярьж байсан юм. Улаанбаатар хотод хавар махны үнэ өсдөг байсан бол одоо өвөл, нэмэгддэг болжээ.