Үлэг гүрвэлийн төв музейд өнөөдөр сонирхолтой "Монгол чулуу-2019" үзэсгэлэн нээгдээд байгаа билээ. Тус үзэсгэлэнд сийлбэрч, өндөр настан Ц.Лувсандашийн чулуугаар урласан бүтээлүүд үзэгчдийн сонирхлыг гойд татаж байв.
Ц.Лувсандаш Өвөрхангай аймгийн Бүрд сумаас олдсон мана чулуун дээр Марзан Шаравын "Монголын нэг өдөр" гэх гайхамшигт бүтээлийг сийлжээ. Энэ бүтээлдээ хоёр жил зарцуулсан гэнэ. Мана чулууны доод суурийг ч ихэд бодож, бэлгэшээж, хар модоор атгасан гар шиг хэлбэртэй бүтээжээ. Энэ нь монголчуудыг эвтэй байхыг сануулсан утгатай гэнэ.
Мөн уран сийлбэрч Л.Батмөнх чүнчигноров чулуугаар яст мэлхийнүүд урласан нь мөн л хараа булааж байв. Энэ бүтээлээ яст мэлхий бус "Хааны гэр бүл" гэсэн нь Монголын түүхтэй холбоотойнх гэнэ. Дөрвөн зэргийн яст мэлхийнийх нь нэг нь л гэхэд 100 гаруй кг жинтэй ажээ.