ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нөхөн сонгуулийн зардлыг орон нутгийн төсвөөс гаргана

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-11

Сум, аймгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль энэ сарын 24-ний өдөр болох билээ. Одоогоор СЕХ-ноос саналын хуудасны загвар, тоо хэмжээг баталсан бөгөөд дахин болон нөхөн сонгуулийн зардлыг тухайн аймаг, орон нутгийн төсвөөс гаргах аж.

Нийтдээ 22 төлөөлөгч нас барж, гурван төлөөлөгч өөрийн хүсэлтээр, нэг хүн гэмт хэрэгт холбогдож, 31 хүн төрийн албанд томилогдсоны улмаас нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулж байгаа юм байна.

Сумын ИТХ-ын нөхөн сонгууль 11 аймгийн 24 сумын 29 тойрогт болох бол аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль хоёр аймгийн хоёр аймагт дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байна. Харин сумын ИТХ-ын дахин сонгуульд гурван сумын дөрвөн тойрогт 22 нэр дэвшигч өрсөлдөж байгааг СЕХ-ноос мэдээллээ.