ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сэлэнгэ аймгийн баяр наадам эхэллээ

O.Admin
2019-07-04

Тулгар төр байгуулагдсны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын салхийг хагалж, өнөөдөр Сэлэнгэ аймгийнхан баяр наадмаа хийж байна. Тус аймгийн хувьд Атар газар эзэмшсэний 60 жилийн тэгш ой тохиож байгаа бөгөөд аймаг байгуулагдсаны 88 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Сэлэнгэ аймгийн наадам өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ. Тэгвэл дараагийн наадам Өмгөговь аймагт болох бөгөөд ирэх амралтын өдрүүдэд буюу 6-7-ны өдөр болно гэсэн тов гарчээ.

Харин Дундговь, Өвөрхангай аймгийн наадам 8,9-нд, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар аймгийн наадам долдугаар сарын 9-10-нд болно. Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болох тов гараад байгаа аж.

Энэ жил Засгийн газрын тогтоолоор хурдан морины бүсийн уралдааны хуваарийг баталсны дагуу Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, Баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт тус тус зохион байгуулахаар болсон.

Тэгвэл Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн удирдлагууд бүсийн уралдаантай хамт наадмаа хийх хүсэлт тавьснаар долдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд тус аймгуудын наадам болох тов гараад байна. Үүнээс гадна  Дорноговь аймгийн баяр наадмыг ч эдгээр өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.