ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Боржигон их наадам болж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-28

Говьсүмбэр аймгийн 25 жилийн ой, Төвийн бүсийн хурдан морьдын уралдаан “Боржигин-2019” их наадам Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт зохион байгуулагдаж байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 
долдугаар сарын 17-ны өдрийн “Цагдаагийн түр хүрээ байгуулж, хамгаалалт зохион байгуулах тухай” А/172 дугаар тушаал, хамгаалалтын төлөвлөгөө, зураглалын дагуу хамгаалалтыг зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Хамгаалалтын өдрүүдэд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар, Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, Тээврийн цагдаагийн алба, Дорноговь, Дундговь аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нарыг түр хүрээний удирдлагаас удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм. 
Одоогоор азарга, их нас, даага насны 350 орчим хурдан морь,  эрлийз дээд, дунд, бага насны 150 орчим хурдан морь уралдлаа. Уралдааны үеийн хамгаалалтыг төлөвлөгөө, зураглалын дагуу зөрчил дутагдалгүй зохион байгууллаа. Наадмыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон засгийн газар болон улсын их хурлын гишүүд хүрэлцэн ирж үзэж, сонирхжээ.