ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улсын хэмжээнд он гарсаар 50 суманд ой, хээрийн түймэр гарчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-31

Улсын хэмжээнд 2019 он гарсаар эхний 07 дугаарын байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 50 суманд нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 50305.8 га ой, 255373.6 га хээрийн талбай, нийт 305679.4 га талбай түймэрт өртсөн байна.

Түймрийн улмаас байгаль экологид 23.756.583.804 төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 449.663.142 төгрөгийн зардал гарсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.