ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Жаргалсайхан: С.Төмөрбатыг албадан авчирна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-04

Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан Ерөнхийлөгчийн АНУ-д хийж буй  айлчлалын багт багтсан билээ. Тэрбээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Айлчлалын нэг зорилго бол Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Хууль зүйн яамыг толгойлж байгаа Хууль зүйн сайдтай уулзсан юм. АНУ-ын Хууль зүйн яамны нэг онцлог нь Улсын Ерөнхий Прокурор Хууль зүйн сайд нь өөрөө байдаг.  

Би ганцхан С.Төмөрбаттай холбоотой асуудлаар энд ирээгүй. С.Төмөрбаттай холбоотой асуудлын тухайд эрх зүйн туслалцааны хүрээнд энэ хүнийг буцаан авчрахаар манай мөрдөх байгууллага ажиллаж байна. Түүнийг эх оронд нь албадан авчирна. Эрх зүйн туслалцааны хүрээнд энэ асуудлыг шийдэх боломжтой. Манай мөрдөх байгууллага хуулийн хүрээнд Америкийн мөрдөн байгууллагад хандчихсан байгаа" хэмээжээ.