ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хадлан бэлтгэлийг 100 хувь авах боломжтой

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-17

Энэ жил улсын хэмжээнд сая тонноос дээш хадлан бэлтгэх төлөвтэй байгаа аж. Говийн аймгуудад хадлангийн талбай багатай учир аймаг хооронд хадлан бэлтгэх ажлыг зохицуулж ажиллах талаар ХХААХҮЯ-наас мэдээлэв. Энэ жил ихэнх нутгаар зуншлага сайн байсан учир хадлан бэлтгэлийг 100 хувь авах боломжтой хэмээн үзэж байгаа аж. 

Улсын хэмжээнд наймдугаар сарын 1-ний байдлаар морин хадуурын 84.7, морин тармуурын 91.5, тракторын тармуурын 9.5, хаман боогчийн 93.3, тракторын хадуурын 93.1, дугуйт тракторын 94.2 хувь нь хадлан авахад бэлэн болоод байгаа аж.