ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хамрын хийд орчмын тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-27

Хамрын хийд орчмын тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр дагуу өнгөрсөн долдугаар сарын 26-нд тус аймгийн Сайншанд, Өргөн, Эрдэнэ сумын нутаг Хар тал хэмээх газарт олгосон MV-02873 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Даблью Эс Жи Эл” ХХК, “Олон ихт баян” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Хамарын хийд, Шамбалын орон, энергийн төвийн орчмын орон нутгийн тусгай хамгаалалттай бүс нутагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Даблью Эс Жи Эл" ХХК өнгөрсөн оны нэгдүгээр сард нүүрс олборлохоор машин техникээ зэхээд байхад нь үйл ажиллагааг нь зогсоосон байдаг.

“Даблью Эс Жи Эл” ХХК нь ашиглалтын зөвшөөрөлтэй ч орон нутгийн удирдлагатай уулзалгүй, хуулийн дагуу техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, холбогдох байгууллагаар батлуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээгүй, орон нутгийн иргэдээр хэлэлцүүлж, саналыг нь аваагүй байжээ.