ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх хэд хэдэн удаагийн тохиолдол гарчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-19

Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дорнод, Дархан-Уул аймгийн зарим сумын нутгийн суурьшлын бүс рүү баавгай орж ирэх тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Тэр ч бүү хэл айлуудын мал руу дайрах болсон аж. Амьтан судлаачдын урьдчилсан дүгнэлтээр энэ нь ОХУ-д гарсан гал түймэр болон идэш тэжээлийн хомсдолтой холбоотой юм байна. Баавгай намрын улиралд самар, жимсээр хооллодог бөгөөд энэ жил самар, жимс бага ургажээ. Суурьшлын бүсэд нь баавгай орж ирсэн аймгуудад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвлөмж, чиглэл хүргүүлсэн байна.

Манай улсын хувьд зэрлэг амьтан суурьшлын бүсэд орсон тохиолдолд ямар нэгэн арга хэмжээ авах хууль, эрх зүйн нарийн зохицуулалт байдаггүй ажээ. Баавгай нь махчин, мөн ховор амьтны жагсаалтад ордог амьтан учраас унтуулагч бодис тарьж, байгальд нь тавихаас өөр аргагүй гэдгийг амьтан судлаачид хэлжээ. Гэвч зэрлэг амьтан унтуулагч бодисыг Монголд оруулж ирэхийг хориглодог байна. Тиймээс уг бодисыг оруулж ирэх асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар санал солилцож байгаа аж.