Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатарыг өнгөрсөн шөнө албадан баривчилсан талаар olloo.mn мэдээллийн сайт онцолжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймагт залуу нарс, хусан ойд алт олборлох 92 тусгай зөвшөөрлийг олгосон гэх асуудлаар түүнийг албадан саатуулж, шалгаж байгаа гэжээ. Эх сурвалжийн мэдээллээр М.Ганбаатарыг өнгөрсөн зургадугаар сард Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.