Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн харьяат малчин 18 настай М нь энэ сарын 18-ны өдөр сураггүй алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Тэрбээр тухайн өдөр 10:00 цагт гэрээсээ морьтой гарч явсан 18:00 цагт морь нь гэрийнхээ гадаа ирсэн байна.
Улмаар М-ийн ар гэрийнхэн нь аймгийн Онцгой байдлын газарт хандсанаар түүнийг эрэн хайсан ч үр дүнд хүрээгүй учир эрлийн ажиллагааг түр зогсоогоод байсан юм. Харин энэ сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 01:00 цагт М нь өөрөө гэртээ иржээ.