Хан-Уул дүүргийн 15-р хороо Гандийн гудамжнаас Хурд хороолол орох 0,5 км авто замыг өнөөдрөөс эхлэн 10-р сарын 23-ны хооронд хааж авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэхээр болжээ. Тиймээс тус замаар зорчих иргэдийг Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа. Тус ажлын хүрээнд борооны ус зайлуулах шугам сүлжээ, авто зам, явган замын шинэчлэлт, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэнэ.