Монгол Улсын иргэн энэ сарын 1-ний өдөр ОХУ руу криптовалют олборлох зориулалттай дөрвөн төхөөрөмж оруулах гэж байгаад Говь-Алтай аймгийн Ташантын хилийн харуулаар нэвтрэх үедээ Оросын хилчдэд баригдсан байна.
ОХУ-ын хууль сахиулагчид биткойныг гэмт бүлэглэлүүдийн мөнгө угаах хэрэгсэл болдог гэж үздэгээс олборлох тоног төхөөрөмжид онцгой анхаарал хандуулан хянадаг байна. Баригдсан хүний тоног төхөөрөмж ямар ч бичиг баримтгүй байсан учир гаалийн албаныхан хураан авсан аж.
Оросын банкны мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Артем Сичев “Луйварчид криптовалют олборлох төхөөрөмжөөр дамжуулан мөнгө угаах үзэгдэл ховор тохиодог. Бэлэн мөнгөөр нь хадгалах, зөөвөрлөхийг илүүд үздэг тухай банкнуудаас авсан судалгаанаас харж болно" хэмээн ярьсан ажээ.