ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өвөрхангай аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-15

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Толгод” гэх газар өчигдөр газар хөдлөлт болсон байна. Тодруулбал, ОБЕГ “Толгод” гэх газар  өчигдөр 21:40 цагийн үед  3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээлжээ.

Мөн энэ тухай мэдээллийг өдрийн 21:48 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн  Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн хохирол учраагүй” гэжээ.