Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-аас ирсэн манай улсын хоёр иргэн байлдааны зориулалттай галт зэвсэг нэвтрүүлэхийг завдсаныг хилчид илрүүлжээ. Иргэн Ч, А нар нь 88-88 УН улсын дугаартай гурван дугуйт мотоцикльтой энэ сарын 8-ны өдрийн 19:25 цагт хил нэвтрэхийг завдсан аж.
Тэд “Ф-1” гар гранат хоёр ширхэг, 7,62 мм-ын “АК103” дугаартай автомат буу нэг ширхэг, 7,62 мм-ын сум 89 ширхэгийг нуусан байжээ. Гааль, тагнуулын мэргэжилтнүүд хамтран гүнзгийрүүлсэн шалгалт хийхэд эдгээр нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон галт зэвсэг болох нь тогтоогдсон талаар эх сурвалж мэдээлжээ.