ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Завхан, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт  газар хөдөлжээ.

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-16

Тодруулбал, Завхан аймгийн Цэцэн-Уул сумаас 26 км-т орших “Оройн товгор” гэдэг газар өчигдөр 13:29 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 13:39 цагт Онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар мэдээлжээ.

Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргаас тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй" тухай хэлсэн байна.

Харин Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун тийш 71 км-т орших “Мэнгэбулаг” гэдэг газарт өчигдөр 14:50 цагт 3.7 магнитуд хүчтэй газар хөдөлсөн гэх мэдээллийг 15:06 цагт мөн цахим шуудангаар ирүүлсэн аж.

Мэдээллийн дагуу багийн Засаг даргаас тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй" тухай ОБЕГ-аас мэдээлжээ.