ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сэлэнгэ аймгийн Засаг даргыг урд шөнө саатууллаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-16

Өнгөрсөн шөнө Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг АТГ-аас Улаанбаатар хотод ажлаар явж байх үед нь хууль хяналтын байгууллагын албан хаагчид саатуулжээ. Түүнийг  авлигал, хээл хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан аж. Улмаар АТГ-ын мөрдөгчид түүнийг Сэлэнгэ аймаг руу өчигдөр шөнө авч явсан байна.

Сүүлд авсан мэдээллээр, түүний гэр болон албан өрөөнд нь прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

Мөн эх сурвалжийн мэдээлснээр удахгүй түүнийг ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид үргэлжлүүлэн саатуулж болзошгүй байгаа аж.