ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гадаадад туршлага судлах нэрийдлээр 22 сая төгрөг зарцуулжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-24

Баян-Өлгий аймаг хууль бус төлбөр хураамж тогтоож, түүнийгээ хяналтгүй захиран зарцуулдаг, худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулдаг, танил тал, хамаарал бүхий этгээдээ тендерт шалгаруулан давуу байдал олгодог байсан аж. Мөн  төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлж, улсын төсөвт хохирол учруулсан, Сум хөгжүүлэх сан болон Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг зэрэг нийтлэг зөрчил, дутагдал өмнөх онуудад илэрч байсан аж.  

АТГ-ын ажлын хэсэг өмнө хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй танилцахад зарим зөрчил, дутагдал арилаагүй хэвээр байгаа юм байна. Түүнлэн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх зардлыг хэтрүүлэн хэрэглэх явдал давтагдсаар байна. 2019 онд тус аймаг баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхдээ 16 сая төгрөг зарцуулжээ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдэл гарсаар байна. Тухайлбал, 13 сумын засаг даргыг гадаадад туршлага судлах нэрийдлээр 22 сая төгрөг, сургуулийн барилгын зураг төсөл хийлгэхээр 9.3 сая төгрөг зарцуулжээ.