ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Отор нүүдэл хийж буй малчдын мал сүргийг үзлэгт хамруулсан эсэхэд хяналт тавина

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-07

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, отор нүүдлийн асуудлаар Сайншанд суманд хуралдсан юм.

Дундговь аймгийн малчид Төв, Булган, Дорноговь, Сүхбаатар аймагт отор нүүдэл хийж эхэлсэн байна. Эдгээр малчдаас сумын засаг дарга татвар нэхэх асуудал гарсаар байна. Тиймээс энэ жил газрын гарц тааруу байсан аймгийн малчид отор нүүдлийг аль аймгийн нутагт өвөлжиж хаваржуулах шийдвэрийг малчид хүлээж байгааг аймгуудын удирдлагууд хэлж байлаа.

Хурлаар отор нүүдэл хийж буй малчдын мал сүргийг тарилга, туулга, үзлэгт хамруулсан эсэхэд хяналт тавих, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх асуудлыг хөндсөн юм.  

Дорноговь аймагт 2019 онд 4234 малчин өрхийн 2.5 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөвтэй байна. Аймгийн нийт нутгийн 17 хувь нь бэлчээрийн даац хүрэлцээ нөөцтэй, 35 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 31 хувь нь  даац 1-3 дахин, 17 хувь нь 3-5 дахин хэтэрсэн дүн мэдээтэй байна. Тодруулбал Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Цагаан хад баг, Сайншанд сумын 5-р багт даац 3-5 дахин, Иххэт сумын Бүрдэнэ баг, Даланжаргалан сумын Цомог баг, Эрдэнэ, Хөвсгөл сумдын төвд даац олон дахин хэтэрсэн, нийт нутгийн 17 хувь нь бэлчээрийн даац хүрэлцээ нөөцтэй, 35 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 31 хувь нь даац 1-3 дахин, 17 хувь нь 3-5 дахин хэтэрсэн дүгнэлт гарчээ. Тус аймагт аймаг дундын отрын бүс нутаг байхгүй, өөр аймагт оторлох 4 сумын  53 өрхийн 29,3 мянган  мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 9 сумын 188 өрхийн 113.3 мянган мал, хилийн зурваст 6 сумын 141 өрхийн 131,9 мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 1 сумын 49 өрхийн 18,1 мянган толгой мал, сум дундын отрын бүс нутагт 1 сумын 6 өрхийн 2.0 мянган толгой мал нийт 437 өрхийн 294.7 мянган толгой мал отроор  өвөлжих урьдчилсан төлөвтэй байна.

Дундговь, Говьсүмбэр аймгуудаас Даланжаргалан, Айраг, Сайхандулаан сумдад нийт  38 өрхийн 42.6 мянган толгой мал отроор орж ирээд байна. Сум дундын отрын бүс нутаг болох 11200 га нөөц талбайд цаг хүндэрсэн үед отор нүүдлийн  зохион байгуулалт хийх юм. МУ-ын Засгийн газрын 2019 оны 285 дугаар тогтоолоор тус  Аймгийн  өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 100 тн өвс, 50тн тэжээл, Сумдын нөөцөд 560 тн өвс, 420тн тэжээл   нийт 660 тн өвс, 470 тн тэжээл бэлтгэх даалгавартай. Тус аймгийн нутагт хадлан хийх боломж байдаггүй боловч жил бүрийн өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангахад шаардагдах аймаг, сумын өвсний аюулгүй нөөцийг хил залгаа орших Хэнтий, Сүхбаатар Дорнод аймгийн нутгаас гэрээ байгуулан бэлтгэж байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 100 тн өвс, сумдын аюулгүйн нөөцөд 598,6 тн өвс, сумдын эрсдэлийн санд 25831.8 сая төгрөг, малчдын төвшинд 8607.5тн өвс, 753.1тн үйлдвэрийн болон гар тэжээл, 514.4 тн хужир шүү бэлтгэн өвөлжилтийн бэлтгэл ажил 83.4 хувьтай хангагдсан.