ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Буруу тариа хийсэн сувилагчийг шалгаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-13

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт буруу тариа хийлгэснээс нэг иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг  өнгөрөгч сарын 24-ний өдөр гарчээ. Тухайлбал,  тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч 23 настай А гэгч нь өвчтөнд цефатоксим тарих гэж байгаад андуурч пенициллин тариаг судсаар тарьсан  байна. Үүнээс үүдэж 52 настай эрэгтэй Б нь нас барсан тул Хэнтий аймгийн цагдаагийн газраас тус сувилагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.