ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Уул уурхайн аврах ангийн 18 алба хаагчийг чадавхжуулжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-14

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас Холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн алба хаагчдыг дадлагажуулах, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Уулархаг бүсэд холбоо зохион байгуулах” сэдэвт дадлага сургуулийг зохион байгуулсан байна.  Дадлага сургуульд  Үндэсний аврах бригадын Холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн болон Уул уурхайн аврах ангийн 18 алба хаагч хамрагдсан аж. 

Сургалтад хамрагдсан алба хаагчдыг гурван  бүлэгт хуваан үүргэвчийн богино долгионы станцууд хооронд чиг  торын аргаар харилцах, саадтай газар оронд хэт богино долгионы үүргэвчийн радио станц, гар станц ашиглан холын алслалтыг шалгах, долгионы тархах хүрээг тодорхойлох зэрэг дадлага сургуулийг явуулсан ажээ.