Төрсөн охиноо удаа дараа хүчирхийлсэн хэрэг орон нутагт гарчээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд оршин суух 39 настай эрэгтэй А нь өөрийн төрсөн охин болох 14 настай А-г гэртээ хүнгүй байх үеийг далимдуулж удаа дараа хүчирхийлдэг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Төрсөн охиноо хүчиндсэн сэжигтэй А-г Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.