ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд  хууль бус ажиллагаа явуулж байна гэв

O.Admin
2018-06-19

“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд  хууль бус үйл ажиллагаа явуулж буйг эсэргүүцэн тус үйлдвэрийн ҮЭХ-ны дарга П.Баттөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр  “Эрдэнэт үйлдвэрийн захирлыг албан ёсны томилгоо бүтцийн өөрчлөлт хийхийг хориглосон шүүхийн шийдвэр гарсан. Үүнийг үл ойшоон албан бус томилгоо хийж, олон жил ажилласан туршлагатай ажилчдыг улс төрийн шалтгаанаар ажлаас халах оролдлого хийлээ. Мөн захирлуудын тансаглал хэрээс хэтэрсэн. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр 6000 гаруй ажилтантай, дундаж цалин 2,3 сая гэж байна. Энэ бол удирдлагуудын цалин. Яг үнэндээ дундаж цалин тийм ч өндөр бус. Уурхайчид сая гаруй төгрөгийн цалинг  гар дээрээ авдаг. Цалин нэмэх хангалттай нөөц бололцоо байгааг Үйлдвэрчний эвлэл нотолсон. Эрдэнэт үйлдвэр 320.8 тэрбумын цэвэр ашигтай. Хоногт 5.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1.6 тэрбумын татвар  төлдөг. Энэ үйлдвэрийн баялгийг бүтээсэн ажилчид хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, цалингаа нэмэгдүүлэх бүрэн эрхтэй. Энэ шаардлагыг хүргүүлсний төлөө үйлдвэрт нэвтрэх эрхийг маань хязгаарлаж, ажлаас түдгэлзүүлэх асуудал яригдсан. Үүний эсрэг шүүхэд хандаад байна” гэв. 

О.Цэцэгсүрэн