ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Допингийн Үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т шалгуулахаар өгөв

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-06-20

Дархан аварга Х.Баянмөнх  өнөөдөр АТГ-т  хандлаа. Тэрбээр Допингийн Үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т шалгуулахаар өгөв. Тэрбээр сэтгүүлчдэд хандан “Допингийн асуудал нь ямарч хөндлөнгийн хяналтгүй 20 шахам жил болжээ.

Нэг эмч нэг сувилагчийн мэдэлд орж бөхчүүдийг шантаачлах хэрэгсэл болж байна. Допингийн комисс гэдэгт ах, дүү хамаатан садан болон ажлынхан гэх мэт хамаарал бүхий хүмүүс орсон нь сэжиг төрүүлж байна. Энэ хороо нь бөхчүүдийн нэр хүнд сэтгэл санаанд хохирол учруулж байна. Энэ жилийн наадмаар допингтой холбоотой асуудал дэгдэнэ шүү дээ. Бөхчүүдийн маргаантай асуудлаас болж үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохүйц эвдрэл гарч болзошгүй.

Энэ асуудлын хариуцлагыг Б.Бат -Эрдэнэ аварга, н.Баясгалан хоёр хариуцах ёстой. 14 бөхөд допин илэрсэн нь тодорхой болсон байхад хорооноос таван бөхөд илэрсэн гэж мэдэгдсэн. Харин үлдсэн  есөн бөх нь  алга боллоо. Эдгээр бөхчүүд мөнгө авлига өгсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр  Авилгатай тэмцэх газарт хандаж байна" хэмээн мэдэгдсэн юм.