Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас аж ахуйн нэгж байгууллагуудад шалгалт хийжээ. Мах боловсруулах үйлдвэрүүд хадгалах хугацаа, хэрэглэх хугацаа дууссан хиам, хиаман бүтээгдэхүүн зайдсыг хүнсний худалдааны сүлжээнээс буцаан аваад нохой, гахайн хоолны зориулалтаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гар дээр худалдаалж байжээ. Улмаар авсан иргэд цааш нь худалдаалж байгаа зөрчил тогтоогдсон учир Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгааг тус газраас онцоллоо.