ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жолооч нар Замын-Үүд дэх жагсаалаа тараажээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-20

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвөөс Замын-Үүдийн нөхцөл байдал хэвийн болж, улсын хил нэвтрэх үйл ажиллагаа чөлөөтэй болсон гэдгийг мэдээллээ.

БНХАУ-аас өнгө үзэмж муутай, бүрэн бус тээврийн хэрэгслээр хүн тээвэр хийж улмаар хүн тээврийн автомашинаар ачаа зөөх зөрчил илэрч байгаа талаар удаа дараа шаардлага ирж, 17-18 жолоочийн хил нэвтрэх эрхийг хаасан бөгөөд үүнээс үүдэлтэйгээр 30 орчим иргэд жагсаал цуглаан зохион байгуулан улсын хилээр нэвтрүүлэхгүй хэмээгээд байсан юм.

Энэ үеэр 320 иргэн хил гарч чадахгүй гацсан бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.

Нийгмийн сүлжээгээр жолооч нар болон цагдаагийн байгууллагын алба хаагчдын хооронд маргаан үүсч нэг иргэн хүзүү нь хугарсан гэсэн мэдээлэл тараад буй. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Автобустай иргэдийг өөр замаар хил нэвтрүүлэхээр ажиллах үеэр 30 настай Х автобусны урдуур зам дээр хэвтэж, бие муудлаа хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн. Яаралтай түргэн тусламж дуудан тухайн иргэнийг үзүүлсэн бөгөөд ямар нэг шарх, шинж тэмдэг байгаагүй. Тухайн иргэн эмнэлэгт хэвтээгүй, гэртээ харьсан" гэлээ. 

Цагдаагийн алба хаагч нар жирийн иргэдэд халдлаа гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаад байгаа ч үнэн хэрэгтээ хууль бус цуглаанаас болж иргэд хил гарч чадаагүйгээс гадна мэдээллийн мөрөөр ажилласан цагдаагийн алба хаагчдыг хэл амаар доромжилж, хувцас хэрэглэлийг нь уржээ.