ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Айлын хот руу дайрсан чоно галзуу өвчтэй байсныг тогтоожээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-19

Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн малчин А-гийн хотонд чоно орж, гэрээсээ гарч ирсэн малчны зүүн гарын дунд хурууг хазсан талаар мэдээлж байсан билээ. Улмаар 1 үхэр, 1 адуу, 2 нохойг урж, ноцсон явдал энэ сарын 13-нд болсон. Чоныг буудан алж, толгойг нь аймгийн Мал эмнэлгийн лаборатори руу 2019 оны 12 сарын 15-нд явуулж, галзуу өвчний түргэн тестээр шинжлэхэд урьдчилсан байдлаар /+/ эерэг хариу гарсныг Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторит баталгаажуулахаар явуулжээ. Ингэхэд малчны хот руу дайрсан чоно галзуу болох нь тогтоогдсон аж.