ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-18

МХЕГ-ын даргын 2009 оны 214 дүгээр тушаалаар баталсан “Хуулиар эрх олгогдсон байгууллагад улсын байцаагч ажиллуулах журам”-ын дагуу сумдын Тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, Мал эмнэлэг, үржлийн албадын албан хаагчид болон зарим салбарын яам, төрийн байгууллагуудын албан хаагчдад орон тооны бус улсын байцаагчийн эрх олгож, хамтран ажилладаг. Тухайлбал, байгаль орчны хяналтын улсын байцаагчаар БОАЖЯ-нд 252, сумдад 302 хүн ажилладаг бол Мал эмнэлгийн ерөнхий газарт мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаар 302, Зам тээврийн яаманд авто тээврийн хяналтын улсын байцаагчаар 76 хүн эрх аван ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр хуулиар эрх олгогдсон байгууллагад ажиллаж буй улсын байцаагчдыг чадавхжуулах сургалтыг аймаг тус бүрт зохион байгуулж байна.

 

Тус сургалтаар өнгөрсөн оны хяналт шалгалт, илэрсэн зөрчил дутагдал, түүний шалтгаан, цаашид хуулийн хэрэгжилтийг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд юунд анхаарч ажиллах талаар мэдээлэл өгч, мэргэжил аргазүйгээр ханган ажиллаж байна.