ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дорноговь аймаг өрсөлдөх чадвараа ахиулан гуравдугаар байрт эрэмбэлэгдлээ

Б.ГАНЗОРИГ
2020-01-22

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг 8 дахь жилдээ тодорхойлон үр дүнгээ өнөөдөр /2020.01.22/ танилцууллаа.

Дорноговь аймгийн хувьд бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгүүд сайжирч, худалдааны салбарын борлуулалт нэмэгдэж, чанаргүй зээлийн үлдэгдэл буурсан. Мөн ажилгүйдгийн түвшин буурч, ажлын байраар хангасан иргэдийн тоо нэмэгдсэн зэрэг 2019 оны үзүүлэлтээрээ 21 аймгаас 3-р байрт эрэмбэлэгдлээ.

Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээг хийхдээ засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн 4 бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулгын нийт 176 шалгуур үзүүлэлтийн үнэлгээг нэгтгэн тооцдог юм.