ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-22

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн Хөлбөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүү золгүй байдлаар амиа алдсантай холбоотойгоор  Нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан удирдамжийн дагуу энэ сарын 19, 20-ний өдрүүдэд ажлын хэсэг гарч ажиллажээ.

Ажлын хэсгийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ нь хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлээгүй ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байна.

Иймд нийслэлийн Засаг даргын  энэ сарын 21-ний өдрийн Б/117 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд сахилгын арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлжээ.