Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй талаар мэдээлэл цацагдсан билээ. Тиймээс тус аймгийн онцгой комисс хуралдсан гэх мэдээлэл гарсан.
Тодруулбал, тус аймагт 46 настай эмэгтэй саяхан гадаад улсад зорчиж ирсэн бөгөөд тус вирусийн халдварынх байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн байна. Иймээс тухайн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан, хариу нь 72 цагийн дараа гарна гэсэн мэдээлэл өгсөн.
Тэгвэл энэ талаар аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяраас тодруулахад “Ийм зүйл байхгүй. Битгий дэмий яриад бай” хэмээн утсаа салгав. Мөн ХӨСҮТ-өөс “Манайд одоогоор ийм мэдээлэл ирээгүй” гэсэн тайлбарыг өгч байгаа юм.