ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг олжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-28

Ховд аймгийн төвөөс зүүн хойд зүгт 153 км зайд байрлах Мянгад сумын Баянбулаг багийн Лүндээ гэдэг газар 39 настай, эмэгтэй Иргэн Ц нэгдүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 27-ны өдрийн 11:08 цагт өгчээ.

Тус сумын

  • ЗДТГ-аас 27 хүн, 1 автомашин,
  • Цагдаагийн хэсгээс 5 алба хаагч, 1 автомашин,
  • Эрүүл мэндийн байгууллагаас 4 хүн, 1 автомашин, нийт 36 хүн, 3 автомашинтайгаар

12:30 цагаас эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж гэрээс нь баруун хойд зүгт 500 метр зайд “Шувуу баадаг” гэх уулнаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн хэсэгт шилжүүлсэн байна.