ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-29

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/25 дугаар тушаалаар Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт иж бүрэн шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг иж бүрэн шалгалтыг Говьсүмбэр, Дорнод, Хэнтий ймгийн Онцгой байдлын газруудад 01 дүгээр сарын 27-ноос 02 дугаар сарын 09-нийг хүртэл зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.