ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Увс аймагт дахин газар хөдлөлт болжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-30

Увс аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Тодруулбал, Тус аймгийн Цагаанхайрхан сумын төвөөс зүүн урд зүгт 16 км-т орших Ховд багийн “Таван бэлчир” гэдэг газарт өчигдөр 09:15 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Мэдээллийн дагуу Ховд багийн Засаг даргаас тодруулахад "Сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй" тухай дуулгасан байна.

Энэ сарын 26-ны өдөр мөн тус аймгийн Завхан сумын ойролцоох Хар толгой гэдэг газар 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь иргэдэд мэдрэгдсэн гэж мэдээлж байсан юм.