ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улсын онцгой комиссын "Шуурхай бүлэг" Замын-Үүд суманд ажиллаж байна

Б.ГАНЗОРИГ
2020-02-06

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан “Шуурхай бүлэг” Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллаж байна.

Тус бүлгийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ болон Авто тээврийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн холбогдох мэргэжилтнүүд багтаж байгаа юм.

Шинэ корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг Замын-Үүд сумын хэмжээнд хэрхэн зохион байгуулж байгааг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, тулгарч буй асуудал, санал хүсэлтийг авч ажиллаж байна.