ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НӨАТ-ын урамшуулал маргааш орно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-09

НӨАТ-ын буцаан олголтын  урамшууллын  мөнгийг  маргаашнаас буюу хоёрдугаар сарын 10-аас эхлэн иргэдийн бүртгүүлтэй дансанд шилжүүлэхээр болжээ.  2019 оны НӨАТ-ын буцаан олголт авах 911 мянга 707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгох талаарх  мэдээллийг  ТЕГ-аас Сангийн яаманд шилжүүлсэн юм.  Улсын төсөвт 2019 онд НӨАТ-ын төрлөөр төвлөрүүлсэн татварын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 189.9 тэрбум төгрөг буюу 21.1 хувиар нэмэгджээ.