ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Багийн Засаг дарга нартай хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурав

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-11

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн салааны захирагч нар сумын багийн Засаг дарга нартай “Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ”-г хэрэгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Замын-Үүд сум нь 18000 гаруй оршин суугчтай, өдөрт дунджаар 6500 орчим зорчигч, 2000 гаруй тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрдэг онцлогтой сум юм.  Түүнчлэн сумын хэмжээнд объектын гал түймэр, Монгол улсын босоо тэнхлэгийн авто зам, олон улсын шинжтэй байнгын ажиллагаатай “Замын-Үүд” авто замтай холбоотой техникийн холбогдолтой томоохон осол, хүчтэй шороон шуурга ихэвчлэн тохиолддог байна.

Тиймээс нэгдсэн арга хэмжээний хүрээнд сумын хүүхэд багачууд, ард иргэдэд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг мэдээлэл олгох сургалт, дадлагууд болон хяналты, шалгалтыг зохион байгуулах юм гэж  Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сумын Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.