Өчигдөр буюу хоёрдугаар сарын 11-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багт 10 айл өрхийн 143 үхэр Ойгон нуурны мөс цөмөрсний улмаас живж хорогджээ. Үхрийн сэг зэмийг нуураас гаргах ажиллагааг ОБЕГ-ын алба хаагчид цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хугацаагаар хойшлуулсан байсныг өчигдөр 40 цооног гарган 44 үхрийн сэг зэмийг татан гаргажээ. Мөсний зузаан 40-80 см байгаа бөгөөд өнөөдөр /2020.02.12/ өглөө үхрийн сэг зэмийг гаргахаар дахин эхлүүлсэн талаар мэдээллээ.