ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шатаар зөөвөрлөгч тэргэнцэртэй боллоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-12

Иргэдэд амьдралынхаа чанарыг дээшлүүлэхэд шаардагдах ёс суртахуун-төлөвшил, гоо зүй-мэдрэмж, амьдрах ухааны боловсролыг нийгмийн бүх орчинд албан бус хэлбэрээр тасралтгүй эзэмшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах аймгийн Засаг даргын дэргэдэх “Насан туршийн боловсролын төв”-ийг Сайншанд сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг түшиглэн байгуулжээ.
Тус төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах, ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор Сайншанд сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг шатаар зөөвөрлөгч тэргэнцэр, сэргээн засах, сургалтын хэрэглэгдэхүүнийг шийдвэрлэж,  өчигдөр хүлээлгэн өглөө.
Мөн Сайншанд сумын 11-р цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ангид тоглоом, тоног төхөөрөмж, Замын-үүд сумын нэг, хоёрдугаар сургуульд 30 сая төгрөгийн санхүүжилтээр хүүхэд хөгжлийн танхимыг байгуулаад байна.
Дашрамд дурдахад Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг шатаар зөөвөрлөгч, тэргэнцэртэй Монгол улсын хамгийн анхны сургууль болж байгаа юм.