Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн Хишиг хороололд айлын гэр шатаж, гурван хүн нас баржээ. Тодруулбал, иргэн Э-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 13-ны 01:15 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн зургаан аврагч, нэг автомашинтай нэг км замыг туулан, 01:18 цагт очсон байна. Тэд галыг 12 минут ажиллан унтрааж сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн аж.
Уг гал түймэрт иргэн 33 настай, Э, 33 настай, эмэгтэй Б, 14 настай эмэгтэй Х нар өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач Э нь гал гарах үед 12 настай хүү, гурван настай охиноо гэрийн тооноор гаргасан. Охин Б-ийн зүүн гарын сарвууны арын хэсэг нэгдүгээр зэргийн түлэгдсэн байна.