ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл аймаг аялагчдад зориулсан  дүрэм баталжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-24

Хөвсгөл аймгийн ИТХ-аас аялагчдад зориулсан дүрэм баталжээ. Тухайлбал, Хөвсгөл нуурт аялахдаа  тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх, ховор ан, амьтан агнах, шувуу, амьтныг үргээхгүй байх, газар хөндөх, ухах, мод огтлох тайрах, зөвшөөрөлгүй ил гал гаргахгүй байх, гол ус, нуурын орчмыг бохирдуулахгүй байх ёстой аж.

Мөн хог хаягдлаа ангилж зориулалтын уут, саванд цуглуулан тусгай хамгаалалтын газар нутгийн нэвтрэх цэгээр  эсвэл тухайн буудалласан газрын хогийн цэгт хаях, зөвхөн тогтоосон зам, тэмдэглэгээ, маршрутын дагуу аялах, нуур, гол мөрний усанд машин, эд зүйлсээ угаахыг хориглосон байна.  

Нуурын усанд зөвхөн зөвшөөрөгдсөн газар, зориулалтын хувцастай сэлэх бөгөөд журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр дүрэмдээ тусгасан аж.