НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр оройн 19.15 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана. Иргэд 2020 оны нэгдүгээр сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 23.59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой аж.