Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт орших Хамрын хийд, Баянзүрх хайрханд аялах иргэдийн тоо сүүлийн жилүүдэд ихэссэн билээ. Тэгвэл Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тушаалаар Хамрын хийд рүү зорчих чиглэлийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэжээ.