ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ойгон нуурыг цэвэрлэжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-19

Завхан аймгийн Түдэвтэй  сумын Ойгон нуурт өнгөрсөн арванэгдүгээр сард живсэн үхрийн сэг зэмийг нуураас гаргах ажлыг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын иргэдтэй хамтран зохион байгуулсан аж. Тухайлбал, Түдэвтэй сумын нутгаар өнгөрсөн оны арванэгдүгээр сарын 15,16-ны өдрүүдэд болсон цасан шуурганы үеэр Ойгон нуурын цөс цөмрөн 10 өрхийн 143 үхэр унаж  хорогдсон байна. Үхрийн сэг зэмийг нуураас гаргах ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хугацаагаар хойшлуулаад байсан юм.Тэгвэл энэ сарын 10-16-ны өдрүүдэд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан  “Ажлын хэсэг”  нуурын 40-85 см мөсийг зүсэж, 97 цооног гарган 104 үхрийн сэг зэмийг  20 автомашин багаж хэрэгслийн тусламжтайгаар гаргаж, цэвэрлэсэн байна.