Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Ренчиндоржийн албан ажлын өрөөнд энэ сарын 18-19-нд шилжих шөнө архидан согтуурсан бөгөөд улмаар нэг ажилтан нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тухайлбал, тус аймгийн Засаг дарга тамгын газрын даргынхаа шинэ ажлыг мялааж, өрөөндөө тэмдэглэсэн аж. Ингэхдээ иргэн Б-г гэрээс нь дуудаж авчирсан бөгөөд ажлаа өгч гэж хэмээн дарамталсан талаар эх сурвалж мэдээлж байгаа юм.
Энэ талаар тус аймгийн Засаг дарга болон ИТХ-ын даргаас тодруулах гэсэн боловч утсаа авсангүй. Талийгаач Б нь тус аймгийн ГБХЗХГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй байжээ.