Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өчигдөр УОК-ын 16 дугаар хуралдаан болж хэд хэдэн асуудлыг шийдвэрдэсэн байна. УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаярын хэлэхдээ, "даваа гаригаас эхлэн автомашинуудыг тэгш, сондгойгоор зорчуулах аж. Энэхүү шийдвэрийг нийслэл төдийгүй орон нутагт хэрэгжүүлэх тул аймаг, сумдын Засаг дарга нар шийдвэр гаргаж, хөдөлгөөнийг хязгаарлана. Амны хаалт зүүх аяныг тавдугаар сарын 31-нийг дуустал улс даяар өрнүүлнэ" гэлээ.
Мөн “Маскаа зүүцгээе” аяныг эхлүүлэх шийдвэр гаргаж УОК-ын тогтоол гарлаа. Тус аяныг дөрөвдүгээр сарын 13-наас буюу даваа гарагаас эхлэн тавдугаар сарын 31-нийг дуустал хэрэгжүүлэхээр болсон байна.