УОК-оос аймаг, нийслэлийн засаг дарга нарт даваа гарагаас эхлэн автомашинуудыг тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийх тухай үүрэг өгөөд байгаа билээ. Уг шийдвэрийг нийслэл төдийгүй орон нутагт хэрэгжүүлэх тул аймаг, сумдын Засаг дарга нар шийдвэр гаргаж, хөдөлгөөнийг хязгаарлаж, хяналт тавьж ажиллана. Тэгвэл дугаарын хязгаарлалтын талаар өнөөдөр 15:30 цагт Тээврийн цагдаагийн алба хэвлэлийн бага хурал хийн, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.