ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Багануур дүүрэгт ажиллаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-18

Шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 цар тахалын хүрээнд хийгдэж байгаа ажилтай танилцах, үүрэг, чиглэл өгөх ажлын хүрээнд эрүүл мэндийн яамны удирдлагууд орон нутагт ажиллаж байгаа.



 

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн өнөөдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эмнэлэгт ажиллаж нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.



 

Тэрбээр юун түрүүнд дүүргийн Онцгой комисстой уулзаж хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож чиглэл өглөө.