ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийт 570 оюутан эх орондоо ирлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-28

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” хилийн боомтоор ОХУ-д сурдаг оюутнуудаа татан авах ажиллагааг тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ хугацаанд нийт 570 оюутан эх орондоо иржээ.

Тэднийг Алтанбулаг хилийн боомтоос Сүхбаатар өртөө хүртэл тусгай үүргийн автобусаар тээвэрлэн, Улаанбаатар төмөр замын галт тэргээр Улаанбаатар хотод авчирч, тусгаарлах байруудад хүргэн 21 хоног тусгаарлах аж.